Ердийн тариалалтаас нэг квадрат метр талбайд 20 дахин их хүнсний ногоо хураан авдаг
Грийнсити гарден нь 2009 онд байгуулагдсан
Улаан лооль, өргөст хэм зэрэг шим тэжээлээр баялаг хүнсний ногоо тариалдаг
Байгаль орчинд хамгийн ээлтэй хүлэмжийн тариалалт
Грийнсити гарден
Нидерланд технологи
Грийнсити гарден нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Нидерланд улсын технологи бүхий орчин үеийн дэвшилтэт хүлэмжид улаан лооль, өргөст хэмх, навчит ногоонуудыг тариалдаг юм. Бид одоогоор 3600 м.кв талбайд 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
БИД ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ЧАНАРТАЙ, ШИНЭХЭН ХҮНСНИЙ НОГООГ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ХҮРГЭДЭГ
жилийн туршлагатай
м.кв талбайд тариалалт эрхэлдэг
тонн хүнсний ногоог жил бүр хураан авдаг
Грийнсити гарден
Улаан лооль
Хадгалалт: “Грийн рок”-ийн хүлэмжид тарьсан улаан лоолийг хөргөгчид удаан хугацаанд хадгалахаас татгалзаарай. Учир нь хөргөгч түүний бүтэц, амтанд сөргөөр нөлөөлдөг юм.
Бүтээгдэхүүний цэвэрлэгээ: Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүнээ угаахыг зөвлөж байна. Гэхдээ илүүдэл чийг нь муудахад хүргэдэг тул хэрэглэхээс хэт эрт угаахаас зайлсхийх нь чухал юм.
Шим тэжээл: Улаан лооль нь хэт ягаан туяаны нөлөөг саармагжуулах, зарим хорт хавдрын эрсдэлийг бууруулах чадвартай, хүчтэй антиоксидант болох ликопенээр баялаг юм. Нэмж дурдахад улаан лооль нь А, В6, С витамин, эслэгийн хамгийн сайн эх үүсвэр юм.
Грийнсити гарден
Өргөст хэмх
Хадгалалт: “Грийн рок”-ийн хүлэмжид тарьсан өргөст хэмхийг шинээр нь байлгахын тулд хөргөгчийн ногоо хадгалах хэсэгт байршуулаарай. Учир нь энэ хэсгийн хэмийг хүнсний ногоо хадгалахад хамгийн тохиромжтойгоор тохируулсан байдаг.
Бүтээгдэхүүний баглаа, боодол: Өргөст хэмхийг хэрэглэх хүртлээ боож хадгална. Ингэснээр чийгийг удаан хадгалдаг бөгөөд амт, чанарыг алдагдуулахгүй байхад тустай.
.
Бүтээгдэхүүний цэвэрлэгээ: Өргөст хэмхийг хэрэглэхийн өмнө зайлшгүй угаах хэрэгтэй. Гэхдээ илүүдэл чийг нь муудахад хүргэдэг тул хэрэглэхээс хэт өмнө угааж, хадгалж болохгүйг анхаараарай.
Шим тэжээл: Өргөст хэмх нь хүний биед зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн гайхалтай эх үүсвэр бөгөөд витамин С, хүнсний эслэг, магни, кали, цахиураар баялаг. Эдгээр шим тэжээлийн ихэнхи нь хальсанд агуулагддаг юм.
Грийнсити гарден
Навчит ногоо
“Грийнсити рок”-ийн хүлэмжид тарьсан навчит ногоо нь фолат, манган, А, С, К витамин, эслэгээр баялаг бөгөөд эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай.
Навчит ногоо нь салат болон бүх төрлийн хоолонд амт нэмэхээс гадна таны зоогийг өнгөлөг болгож чимэглэнэ. Ингэснээр зоог барих гэж буй хүний хоолны дуршлыг өсгөж өгдөг давуу талтай.