Грийнсити гарден

Нидерланд технологи

Грийнсити гарден нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Нидерланд улсын технологи бүхий орчин үеийн дэвшилтэт хүлэмжид улаан лооль, өргөст хэмх, навчит ногоонуудыг тариалдаг юм. Бид одоогоор 3600 м.кв талбайд 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

БИД ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ЧАНАРТАЙ, ШИНЭХЭН ХҮНСНИЙ НОГООГ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ХҮРГЭДЭГ
0+

жилийн туршлагатай

0+

м.кв талбайд тариалалт эрхэлдэг

0+

тонн хүнсний ногоог жил бүр хураан авдаг

Грийнсити гарден

Хамтын ажиллагаа

Манай хамт олны амжилт нь хүлэмжийн стандартыг нарийн баримталж, үйл ажиллагааныхаа бүх шатанд тогтмол хяналт тавьдагт оршдог юм. Түүнчлэн бид тариаланчдын хөгжил дэвшил болон байгаль орчны тогтвортой байдлыг урт хугацаанд ханган ажиллахыг эрмэлзэн анхаардаг. Шилдэг мэргэжилтнүүдийн олон жилийн туршлагыг компанидаа нэвтрүүлж, хэрэгжүүлснээр тариаланчдынхаа мэргэжил, мэдлэгт өсөлт дэвшил авч ирэн амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн бид ажиллах явцдаа байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг багасгахаар үргэлж эрмэлздэг юм.

Бид салбарынхаа тэргүүн эгнээнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд эерэг өөрчлөлт, шинэчлэлийг тогтмол нэвтрүүлж, бусдад сайн үлгэр дуурайл болохыг хичээдэг.