Грийнсити гарден
Нидерланд технологийн тариалалт
Бид нэг м.кв талбай дахь ердийн тариалалтаас 20 дахин их хүнсний ногоо хураан авдаг
бөгөөд бүтээгдэхүүний эрүүл мэндэд тустай, шинэлэг, аюулгүй байдлыг хангахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашигладаг. Тодруулбал, хортон шавжтай тэмцэх, бүрэн техникжсэн цаг уурын хяналт, гидропоник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм. Ийнхүү дэвшилтэт техник, технологийг тогтмол ашигласнаар бүрэн хяналттай хүлэмжийн орчинд нэг төрлийн ургац тариалж, хог хаягдлыг багасган гарц, чанарыг дээд зэргээр нэмэгдүүлэх боломжтой болсон.
Мөн байгаль орчны гэнэтийн нөхцөл байдлыг тогтмол хянаж, найдвартай, аюулгүй, өндөр чанартай бүтээгдэхүүн гарган авах баталгаа болдог. Бид үйл ажиллагаандаа Герман улсын технологийг мөн нэвтрүүлсэн билээ. Ингэснээр дээд зэргийн хүнсний ногоог чанарын баталгаатайгаар өдөр бүр хэрэглэгчдэд хүргэх боломжтой болж, экологид үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгасан юм.
Грийнсити гарден
Өдөр бүр шинэ ургац, иж бүрэн технологи бүхий хүлэмж
“Грийн рок”-ийн хүлэмжид цаг уурын нөхцөл байдлаас үл хамааран дөрвөн улирлын турш бүтээгдэхүүн тариалах боломжтой. Ингэснээр хүйтний улиралтай, хүчтэй салхи, үер, ган гачигт өртөмтгий бүс нутагт ч ургамал ургуулах боломж бүрдэнэ гэсэн үг.
Түүнчлэн хүлэмж доторх хяналт нь хэм, чийгшил болон бүтээгдэхүүний ургалтад шаардлагатай бусад хүчин зүйлийг нарийн тохируулах боломжийг олгодог.
Байгаль орчинд ээлтэй тариалалт
Монгол улсын стандартын дагуу тариалалт эрхэлдэг
Грийнсити гарденд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн бөгөөд хөдөө аж ахуйн салбарын тэргүүн эгнээний инновацлаг хамт олон байхыг бид эрмэлздэг.
Бидний технологийн гол онцлог нь хүлэмжийн өндрийг нэмэгдүүлсэн явдал юм. Ингэснээр дээд хэсэгт агаарын бүрхүүл үүсэх боломжийг олгосон.
Энэхүү агаарын бүрхүүлийг оруулснаар гаднах температурын огцом хэлбэлзлээс бүтээгдэхүүнийг сайтар хамгаалж чадах юм. Хүлэмж доторх хэмийг аажмаар тохируулах нь эрчим хүчний хэрэглээг бууруулаад зогсохгүй ургамалд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлдэг.